Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 6-ны өдөр орон даяар явуулна.
Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчаас монгол хэл, бичгийн шалгалт авдаг. Тэгвэл өнгөрөгч сарын 19-нд эхэлсэн тус шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна.
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 6-ны өдөр орон даяар явуулахаар төлөвлөснийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Шалгалтын босго оноо 400. Шалгуулагч тэнцээгүй ч бусад сонгосон хичээлээрээ Элсэлтийн шалгалтаа өгч болох юм. Гэвч Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо хангаагүй тохиолдолд дотоодын их, дээд сургуульд элсэх боломжгүй.
Нэмж мэдээлхэд, элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусах юм.