03 сарын 15, 2024
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр

НҮБ-аас 1985 онд жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр хэмээн зарлажээ.

Өнөө жил "Хэрэглэгчийн төлөө шударга хариуцлагатай хиймэл оюун ухаан" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг 1985 онд баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр хэмээн зарлаж байжээ.

Харин манай улсын хувьд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг 1990 онд байгуулсан бол 2012 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэх болсон. Энэхүү өдөр хэрэглэгчийн эрх, түүнийг хамгаалах тухай мэдлэг, энэ төрлийн хууль тогтоомжийн талаар мэдээллийг иргэдэд өгөх зорилготой байдаг юм. Өнөө жил "Хэрэглэгчийн төлөө шударга хариуцлагатай хиймэл оюун ухаан" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.