03 сарын 15, 2024
Үндэсний номын сангийн хуучин барилгыг судалгаа, мэдээллийн төв болгоно
Үндэсний номын сангийн хуучин барилгыг судалгаа, мэдээллийн төв болгоно

Үндэсний номын сан 1951 онд эл байранд үйл ажиллагаагаа эхэлж байжээ.

Улмаар хадгалагдаж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах цогц соёлын байгууламж болгохоор төлөвлөжээ.

Монголын Үндэсний номын сан шинэ байр руугаа нүүхээр бэлтгэн ном хэвлэлийг стандартын дагуу тээвэрлэн байршуулах, тавилга тоног төхөөрөмжийг суурилуулах, нүүх үед үүсэх эрсдэлийн хяналт ба орчны шинжилгээ хийх аргачлалыг нарийвчлан боловсруулж бэлтгэл ажлыг хангаад байгаа талаар Соёлын яамнаас мэдээлэв.

Харин Үндэсний номын сангийн хуучин байранд гар бичмэл, барын ном, судар, монгол судлал, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлэх Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх юм байна. Улмаар хадгалагдаж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах цогц соёлын байгууламж болгохоор төлөвлөжээ.

Үндэсний номын сан 1951 онд одоо байрлаж буй 4560 метр.кв талбай бүхий байранд 500 мянган номтой үйл ажиллагаа эхэлж байсан бол эдүгээ 3.5 сая болж, ном, судрын тоо долоо дахин нэмэгджээ. Барилгын талбай, багтаамж, сан хөмрөгийн даац, ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж, үзэхэд 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарсан байна.