03 сарын 14, 2024
БШУЯ, Франц улсын ЭСЯ-ны хамтарсан тэтгэлэг зарлалаа
БШУЯ, Франц улсын ЭСЯ-ны хамтарсан тэтгэлэг зарлалаа

Франц улсын Парис хот.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 3

Тэтгэлгийн зорилго:
  • Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
  • Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;
Тэтгэлэг олгох чиглэл:
  • Мастерын сургалт / франц болон англи хэл дээр/
  • Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ээр суралцах бол давуу тал болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.  https://www.meds.gov.mn/post/153905