“1984” хэлэлцүүлгээс онцолсон 12 эшлэл
“1984” хэлэлцүүлгээс онцолсон 12 эшлэл

1984 жүжгийн хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Жүжгийн хэвлэлийн хурал, “1984” роман болон жүжгийн философи, эрх чөлөөний үзэл санааны тухай хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгээс онцлох 12 эшлэлийг хүргэж байна. 

Уран бүтээл нэг талаар тухайн нийгэм, цаг үеийнхээ толь байдаг жамтай. Үүнээс гадна уран бүтээлч нийгмээ хэрхэн мэдэрч, ямар дуу хоолойг иргэдэд хүргэх вэ? гэх асуулт ч мөн тун чухал. Тэгвэл “Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгийг энэ сарын 21-нд үзэгчдэд хүргэх гэж байна. 

Тус жүжгийн ерөнхий продюсераар “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг, жүжгийн зохиолчоор СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш Я.Баяраа, туслах найруулагчаар Б.Тэмүүлэн, ассистант найруулагчаар Э.Бүжинлхам, Ц.Энхтуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, Х.Цэцэн нар ажиллаж байгаа юм байна.

Жүжгийн дүрүүдэд МУГЖ Г.Равдан, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ Д.Ганцэцэг, М.Мөнхбат Б.Оюунбаатар, П.Оюунчимэг нар тоглоно. Жүжгийн хэвлэлийн хурал, “1984” роман болон жүжгийн философи, эрх чөлөөний үзэл санааны тухай хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгээс онцлох 12 эшлэлийг хүргэж байна. 

Ерөнхий найруулагч М.Батболд
1. Хайраас илүү зүйл бол органик эрх чөлөө
2. Хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө харж чадахгүй байх шиг хэцүү зүйл гэж үгүй

1984_3 МУГЖ Ц.Төмөрхуяг, "1984" жүжгийн хэвлэлийн бага хурлын үеэр, 2024.03.13.

МУГЖ Ц.Төмөрхуяг
4. Бид эрх чөлөө гэх ариун чухал хэрэгцээгээ ойлгоогүй явна. Үүнийг ухаараад, босох цагт дарагдахгүй.
5. “1984” романыг уншиж үзээд бидний жүжгийг үзвэл илүү ойлгоно.
6. Үзэл санааныхаа эрх чөлөөг эдлэх хэрэгтэй.
7. Жүжиглэнэ гэж байхгүй. Үзэгчидтэйгээ бид оюун санаагаараа харилцах болно

“1984” жүжгийн зохиолч Я.Баяраа
8. Ямар эх орон, хүмүүст эрх чөлөө жинхэнэ утгаараа оршин тогтнодог вэ гэвэл. Өөрийнхөөрөө сэтгэдэг, өөрийн амьдралынхаа тухай эргэцүүлэн боддог хүмүүс, нийгэм эрх чөлөөг эдэлдэг
9. Бодож эргэцүүлдэг хүний өмнө дааж давшгүй их бэрхшээл учирсан ч өөрийнхөөрөө бодож, амьдарсны үнэ цэн юутай ч зүйрлэхийн аргагүй.

1984_4 МУГЖ Г.Равдан, "1984" жүжгийн хэвлэлийн бага хурлын үеэр, 2024.03.13.

МУГЖ Г.Равдан
10. Цагаа олсон бүтээл, цагаа олж гарна гэдэг маш чухал.
11. Шинэ дайны аюул занал ойрхон байна. Хүмүүсийг хянаж цагдах арга, технологи улам бүр боловсорч байна. Өнөөгийн нийгэмд эрх чөлөөнийхөө төлөө өөрсдийн чадах хэмжээгээрээ тэмцээсэй.

МУГЖ Д.Ганцэцэг
12. Үзэл санаа гэж томрохгүй, тэмцэлд уриалахгүй зүгээр л Жорж Оруэллийн “1984” романыг танилцуулъя. Харин үзэгчид өөр өөрийнхөө оюун санааныхаа эрх чөлөөг эдэлж, хүртэхээ хүртэж, өөрчлөгдөөсэй.

e6f60a90-0093-4921-9437-8cda9753daeb Жорж Оруэлл, “1984” роман

Мөн уг жүжгийн төслийн дэмжигчээр “1984” романы монгол дахь голлох хэвлэн нийтлэгч “Монсудар” хэвлэлийн газар, “Улаанбаатар” зочид буудал хамтран ажиллажээ. Жорж Оруэлл нь “Амьтны ферм” болон “1984” зохиолоороо Сталины дэглэм, хүйтэн дайны үеийн ЗХУ-ын бодит байдал, аймшигт ирээдүйг нь зөгнөн, уран зохиолын хэлээр дэлхий дахинд хашхирч чадсан нэгэн юм.