03 сарын 13, 2024
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял оноолоо
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял оноолоо

Тэдний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод  нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан.

Шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.