Галт тэргээр том хүн хоёр талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр зорчихоор зохицуулжээ.
Улаанбаатар - Хөх хот, Хөх хот - Улаанбаатар чиглэлд олон улсын зорчигчийн галт тэрэг энэ сарын 15-ны өдрөөс даваа, баасан гараг бүр аялахаар болсон билээ. Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам, БНХАУ-ын төмөр замын галт тэрэг ээлжилж аялах юм.
Галт тэргээр том хүн хоёр талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр зорчихоор зохицуулжээ.
УБТЗ галт тэрэг: Улаанбаатар-Хөх хот чиглэлийн эхний аялал энэ баасан гарагт нийслэлээс хөдөлж гуравдугаар сарын 16-ны өдөр Хөх хотод хүрнэ. Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар 18-ны өдөр Хөх хотоос хөдөлж, 20-нд Улаанбаатарт ирнэ.
Харин БНХАУ-ын галт тэрэг: Хөх хот – Улаанбааатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал гуравдугаар сарын 15-ны өдөр 17-ны өдөр Улаанбаатарт ирнэ. Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар сарын 18-ны өдөр хөдөлж, гуравдугаар сарын 19-ний өдөр хүрэх юм байна. .