Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар ТЦА-аас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх дөрвөн эгнээ замын зорчих хэсгийг түр хугацаанд нэг эгнээгээр явуулахаар болсон. Тус зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн албанаас тайлбар мэдээлэл хийлээ.
Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболд
-“Өчигдөр орой 17:50 цагаас 19:20 минут хүртэл эсрэг урсгалын нэг эгнээг сөрүүлэх арга хэмжээ авсан. Тухайн хоёр чиглэл бол 1.7 км, 2 км. 18.40 минут гэхэд энгийн үеэс ачаалал багасахаар нь 30 минут сунгаж үзсэн. 19:30 минутаас хэвийн горимд шилжүүлсэн. 21:40 минутад хэвийн болсон. Өмнө нь 22:00 цагийн үед Яармагийн зам хэвийн байдалд ордог байсан. Өнөө өглөө 30 минутаар тооцож хийсэн. Ингэхдээ эсрэг хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд 8:26 цаг гэхэд Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж ямар нэг ачаалалгүй байсан. Энэ үеэр бусад хөдөлгөөнийг зохицуулахаар ажиллаж байсан” гэв.
Цаашид тус хөдөлгөөн зохицуулалтыг шаардлагатай үед үргэлжлүүлэх аж. Мөн уг зохицуулалтыг минут минутаар зураг авалт хийх бөгөөд богино хугацаанд үр дүнтэй байвал тогтмолжуулахаар холбогдох байгууллагад санал хүргүүлэх юм байна