Туркийн алдарт бөх Яшар Догугийн нэрэмжит олон улсын чөлөөт бөхийн гран-при тэмцээн Турк улсад энэ сарын 6-11-ний өдөр болж өндөрлөжээ. Тус тэмцээнд оролцсон манай улсын тамирчдаас эмэгтэйчүүд хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэй тамирчид багийн дүнгээр дэд байр, эрэгтэйчүүд гутгаарбайр эзэлсэн байна.
Медаль хүртсэн тамирчид:
Эмэгтэйчүүд
53 кгБ.Болортуяа алтан медаль
68 кг Э. Дэлгэрмаа алт
55 кг М.Дөлгөөн мөнгөн медаль
59 кг Х.Болортуяа мөнгөн медаль
65 кг Т. Энхжин мөнгө
76кг Н. Загардулам хүрэл
Эрэгтэйчүүд
70кг Т. Тулга мөнгө
79 кг Э. Бямбадорж мөнгө
86 кгБ.Бат-Эрдэнэ мөнгө
125 кг М. Лхагвагэрэл мөнгө
Сонирхуулахад, “Туркийн бөхийн эцэг” гэгддэг Яшар Догу 1948 оны Лондоны олимпод түрүүлж, 1951 онд дэлхийн аварга болж байжээ. МөнЕвропын гурван удаагийн аварга аж. Ялагдашгүй Мустафа Дагистанлы, олимпын аварга Ахмет Билек, Исмаил Оган, Хамит Каплан нарын алдартнууд түүний шавь юм байна.