Монгол Улс, Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд байгальд суурилсан шийдлүүдийг ашиглан ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлт болон хөдөө аж ахуйн хосолмол байдлаар хөгжүүлэлт хийх ажилд хөрөнгө оруулахаар болжээ. Ойн менежментийг бэхжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар, Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Тереза Червинска нар гарын үсэг зурсан байна.