Оройн цагаар хойноос урагш зорчих чиглэлд гурав, урдаасаа хойшоо явах чиглэлд нэг эгнээ болгожээ.
Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл хойд чиглэлд зорчих эгнээг гурван эгнээгээр, урд чиглэлд зорчих хэсгийг нэг эгнээгээр явуулахаар болсон байна.
Харин оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд гурав, урдаасаа хойшоо явах чиглэлд нэг эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлжээ.
Жолооч та бүхэн зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсье гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.