Үлэг гүрвэлийн 16 олдворыг эх орондоо авч ирэв
Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг буцаах хамтын ажиллагааны дагуу өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирсэн. Эдгээрийг болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудыг сорчлон танилцуулах “Welcome home” тусгай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд үргэлжилж байна.
Энэ үзэсгэлэнд монгол нутгаас олддог нэн ховор олдворууд болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг найман төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаастай яс, дунд чөмгөний яс, сээр нурууны ясыг үзүүлж байна.
Цаашид Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр олдворыг хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулна. Тус үзэсгэлэн 3-р сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: Соёлын яам