БШУЯ: Сурагчдын хувьсах зардал ингэж нэмэгдэнэ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нэг сурагчийг сургах хувьсах зардлынхаа аргачлалыг шинэчилж, өртгийг нэмэгдүүлснээр нэг сурагчид оногдох хувьсах зардлыг цэцэрлэг, бага, дунд, ахлах анги гэсэн дөрвөн түвшинд ангилж 910 мянгаас нэг сая хорин мянган төгрөгөөр бодож олгодог байсан нь шинэ аргачлалаар анги тус бүр өөр өөр буюу 1.5-2.5 сая төгрөг болон нэмэгдэж байна.
Мөн хувьсах зардлыг өмнө нь эдийн засгийн ангиллаар санхүүжүүлдэг байсан бол өнөөдөр зориулалт, арга хэмжээгээр долоон багцад ангилан нь хуваарилахаар болжээ. Ингэснээр сургууль цэцэрлэгүүд санхүүгийн хагас бие даасан тогтолцоонд шилжиж байгаа юм.
Хувьсах зардал нь:
Боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үндсэн зургаан шинэчлэлийн нэг нь төсөв санхүүгийн шинэчлэл юм. Энэ хүрээнд боловсролын салбар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд бүрэн шилжээд байна. Багш нарын үндсэн цалин 1,2-1,3 сая төгрөг байгаа бол нийт багш нарын 52 хувь нь 15-40 хувийн үр дүнгийн урамшуулал авч байна. Тэгвэл одоо "Хувьсах зардлын аргачлал"-ын шинэчлэлийг танилцуулж байгаа юм.
PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдаж байгаа улс орнуудын нэг сурагчид зарцуулах дундаж санхүүжилт 6-15 насанд өсөн нэмэгдэх дүнгээр 91 мянган ам.доллар байхад Монгол улс 12 мянган ам.доллар байна. Хэдийгээр манай улсын нэг сурагчдад зарцуулж байгаа санхүүжилтийн хэмжээ бага боловч сурагчдын математик, байгалийн ухааны хичээлүүдийн амжилт дундаж болон түүнээс дээш түвшинд байгаа нь сайшаалтай гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам