Шуурганд төөрсөн хүмүүсийг 3-7 цаг хайж эсэн мэнд олжээ
Шуурганд төөрсөн хүмүүсийг 3-7 цаг хайж эсэн мэнд олжээ

Шуурганд төөрсөн хүмүүсийг 3-7 цаг хайж эсэн мэнд олжээ

Монгол орны нутгаар өчигдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч тэнгэр тавгүй байна. Өчигдрөөс үргэлжлэн орсон цасан шуурганд хүн төөрч, сураггүй алга болсон тухай гурван дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу орон нутгийн онцгой комисс, алба хаагчид, иргэдтэй хамтран эрлийн үйл ажиллагаа явуулан 3-7 цагийн турш хайж хоёрыг нь эсэн мэнд олжээ. Харин Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн хүнийг өнөөдөр /2025.11.07/ өглөө  олох үед эндсэн байжээ.   

Малдаа яваад цасан шуурганд төөрсөн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат 13 настай хүүг өчигдөр оройн 20:04 цагаас хойш хайж шөнийн 03:15 цагт хил залгаа Гучин-Ус сумын нутгаас олсон байна. Булган аймгийн Дашинчилэн суманд саахалт айлаасаа гэр рүүгээ харихаар яваад сураггүй болсон иргэнийг 00:20 цагаас хойш 03:15 цагт эсэн мэнд олжээ.

Цаг агаарын аюултай үзэгдэл тохиож буй энэ үед иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг цаг агаарын мэдээллийг байнга авах, хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.