Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалт буюу СОР30 үргэлжилж байна
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалт буюу СОР30 үргэлжилж байна

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалт буюу СОР30 үргэлжилж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30) Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Белем хотноо үргэлжилж байна. СОР30 өнгөрсөн пүрэв гараг /2025.11.06/-т эхэлсэн билээ.

Талуудын бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, зохион байгуулагч Бразил Улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва зэрэг 143 улсын төр, засгийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид оролцож буйг ГХЯ-аас мэдээллээ.

cop30-1 Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалт буюу СОР30 үргэлжилж байна.

Энэхүү дээд түвшний уулзалтаар дэлхийн удирдагчид Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр улс орнууд өмнө авсан үүрэг амлалтаа бататгаж, үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ээ илүү нарийвчлах, хамтын ажиллагаагаа уялдуулах, тэр дундаа хөгжиж буй улс орнуудыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уулзалт болж буй Белем хот Амазон мөрний сав газарт оршдог юм.