Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 50 дугаар хуралдааны үеэр
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна.Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож буй бөгөөд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дөрөвдүгээр тайланг өнгөрсөн мягмар гараг /2025.11.04/-т хэлэлцүүлэв.
Манай улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, мөн яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Амгалан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд нар оролцож байгаа юм.
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын IV тайланг хэлэлцүүлэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 60/251 дүгээр тогтоолд үндэслэн НҮБ-ын гишүүн орнууд өөрийн орны хүний эрхийн нөхцөл байдал болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанд тогтмол хэлэлцүүлдэг уламжлалтай. Монгол Улс энэхүү хэлэлцүүлэгт анх 2010 онд оролцсоноос хойш 2015, 2020 онд оролцож байсан юм.