Өнөө шөнө Өвөрхангай, Архангай зэрэг аймгийн нутгаар ахиу цас орно
Өнөө шөнө Өвөрхангай, Архангай зэрэг аймгийн нутгаар ахиу цас орно

Өнөө шөнө Өвөрхангай, Архангай зэрэг аймгийн нутгаар ахиу цас орно

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлнэ үү. 

6-7-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 7-ны өдөр Төв аймаг, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2025.11.07-11/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Хур тунадас:

7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна.

9, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи:

7-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -21…-26 хэм, өдөртөө -9…-14 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 хэм, өдөртөө -5…-10 хэм.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 хэм хүйтэн, өдөртөө -1…+4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 хэм, өдөртөө -1…-6 хэм хүйтэн байна.