Хакухогийн дэвжээг хаахын эсрэг санал өгөх холбоосууд
Хакухогийн дэвжээг хаахын эсрэг санал өгөх холбоосууд

Гэрэл зургийн эх сурвалж: The japan times, Хакухо мэргэжлийн сумогоос зодог тайлах ёслолын үеэр

Харин Хакухогийн Миягино дэвжээг дэмжигчдийн зүгээс энэ сарын 9-ний өдрөөс “Миягиногийн тогтвортой байдлыг хамгаалцгаая!”, “Японы сумогийн холбоо Миягино дэвжээг хааж байгааг би эсэргүүцэж байна” нэртэй санал авах өргөдлийг цахимд үүсгэж, хүмүүсийн

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Миягино дэвжээний тэргүүн М.Даваажаргалыг тойрсон янз бүрийн мэдээлэл сүүлийн өдрүүдэд хоёрдугаар япон, монголын хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна.

Осака хотноо өчигдөр эхэлсэн гуравдугаар сарын Харү башёг өндөрлөсний дараа “Хакухогийн дэвжээг хаах саналыг одоогоор тус дэвжээг удирдаж байгаа Исэгахама дэвжээнээс Сумогийн холбоонд хүргүүлсэн” гэдэг мэдээлэл тархаж эхлэв.

Харин Хакухогийн Миягино дэвжээг дэмжигчдийн зүгээс энэ сарын 9-ний өдрөөс “Миягиногийн тогтвортой байдлыг хамгаалцгаая!”, “Японы сумогийн холбоо Миягино дэвжээг хааж байгааг би эсэргүүцэж байна” нэртэй санал авах өргөдлийг цахимд үүсгэж, хүмүүсийн саналыг аваад эхэлсэн байна.

QR кодоор цахимд нийтлэгдсэн байгаа санал авах өргөдлийн холбоосуудыг хавсаргаж байна. Та өөрийн нэр, овог, и-мэйл хаягаа бүртгүүлээд эсэргүүцлийн өргөдөлд нэгдэх боломжтой юм.

“Миягиногийн тогтвортой байдлыг хамгаалцгаая!” цахим өргөдөл

http://surl.li/rkzdl

sumo1 

Японы сумогийн холбоо Миягино дэвжээг хааж байгааг би эсэргүүцэж байна” цахим өргөдөл

http://surl.li/rkzdz

sumo2 

Эдгээр өргөдлийн дор япон хүмүүс “Сумогийн хүрээнд хүчирхийллийг хэзээ хүлээн зөвшөөрөх ёсгүй ч энэ арай хүнд шийтгэл байна. Олон түүхийн эзэн болсон хүн шүү дээ” зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.