Монгол Улсын 900 орчим иргэн JLPT-ийн шалгалт өгчээ
Монгол Улсын 900 орчим иргэн JLPT-ийн шалгалт өгчээ

Эх сурвалж: 日本語能力試験 JLPThttps://www.jlpt.jp ›

Нийт шалгуулагчийн дийлэнх нь Вьетнам, Индонези, Энэтхэг, БНСУ болон БНХАУ-ын иргэд байгаа аж. Харин Монгол Улсын 900 орчим иргэн шалгалт өгчээ.

Япон хэлний түвшин тогтоох JLPT буюу (Japanese-Language Proficiency Test) өчигдөр амжилттай дууслаа. Жил бүрийн долоо болон 12 дугаар сард зохион байгуулагддаг JLPT өгөх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Тодруулбал, 62 улсын 236 муж, хотод зэрэг эхэлсэн JLPT-д 603, 123 шалгуулагч мэдлэгээ сорьжээ. Энэ нь өнгөрсөн долоодугаар сартай харьцуулахад шалгуулагчийн тоо 1, 759 их байна. Нийт шалгуулагчийн дийлэнх нь Вьетнам, Индонези, Энэтхэг, БНСУ болон БНХАУ-ын иргэд байгаа аж. Харин Монгол Улсын 900 орчим иргэн шалгалт өгчээ.

Шалгуулагчид N1-N5 хүртэлх түвшнээр Япон хэлний мэдлэгээ шалгуулдаг. Тухайн иргэдийн 280 мянга гаруй нь хамгийн дээд түвшин болох N1-ийн шалгалт өгчээ. Япон Улсын Засгийн газар Япон хэлийг олон улсад өрсөлдөхүйц хэл болгох зорилтын хүрээнд 1984 оноос уг шалгалтыг зохион байгуулж байгаа юм. 2009 оноос шалгалт өгөх иргэдийн тоо 1,6 саяыг давсан тул 12 дугаар сард нэмэлтээр шалгалт авахаар шийдвэрлэж байжээ. Өнгөрсөн 39 жилийн хугацаанд давхардсан тоогоор 92 орны 25 сая гаруй иргэн шалгалт өгчээ.