03 сарын 11, 2024
Зура III буюу Цэвэрлэгээ киноноос онцолсон 15 эшлэл
Зура III буюу Цэвэрлэгээ киноноос онцолсон 15 эшлэл

Гэрэл зургийн эх сурвалж: Фантастик Продакшн - Fantastic Production фэйсбүүк хуудас

Фантастик продакшны ээлжит уран бүтээл Зура III буюу Цэвэрлэгээ уран сайхны кино өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн. Тэгвэл тус киног үзэхдээ онцлон түүвэрлэсэн 15 эшлэлийг хүргэж байна.

  1. Шударга ёсны төлөө. Энэ худлаа сонсогдож байгаа биз дээ. Гэхдээ үнэн.

 

  1. Ард түмэн төрдөө, хууль хүчнийхэнд итгэх итгэлээ алдаад байна.

 

  1. Шалтгаан нь авилгал.

 

  1. Аниргүй байсан нь дээр.

 

  1. Монгол Улсын эрх барих байгууллагын талаас илүү хувь нь миний тэжээсэн ноход байхад яахаараа ийм юм гардаг юм бэ.

 

  1. Өөр анхаарал сарниулах мэдээ цац. Олон түмний хэл амыг дар.

 

  1. - Чи их муу хүн шүү.

          - Чам шиг найзтай хүн сайн хүн байх уу?

 

  1. Бид хуурамч мэдээлэл тараасан этгээдүүдийг олж хуулийн дагуу хариуцлага тооцох болно.

 

  1. - Би танаас уучлалт гуйх гэж ирсэн юм аа. Буруу юм хийснээ ойлгосон ах аа.

          - Ойлгосон бол танай байгууллагад байгаа надтай холбоотой бүх хэргийн материалыг олоод ир.

 

  1. Тэр хэтэрхий их асуудал чирч байна. Одоо тойргоос гарга.

 

  1. Хэрэг тохчихоор аятайхан кэйсүүд байгаа л биз дээ. Би яллана, миний шүүгч таслана. Ядаад байх юм байхгүй.

 

  1. Тэр хууль чинь хаана байгаа юм бэ?

 

  1. Бид байж та нар амьд явдаг юм. Хүчтэй нь хүчгүйгээ иддэг юм.

 

  1. Чи бол энэ нийгмийн тахал. Та хоёр таарсан шуудай. Харийнхны хүслийг биелүүлэх гэж хоорондоо алалцаад л.

 

  1. Миний муу ах чинь Монгол Улсын хуулийг гууль болгож яваа, зайтай эр дээ.