03 сарын 11, 2024
Нийслэлд 28 мянган өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна  
Нийслэлд 28 мянган өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна   

Баянзүрх дүүрэгт голын ай сав орчим суурьшсан 260 гаруй өрх байгаагаас 84 нь зөвшөөрөлгүй буужээ.

Халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг хотын захиргаанаас зохион байгуулж буй аж.

Нийслэлийн хэмжээнд 28 мянган өрх үерийн эрсдэлтэй бүсэд оршин суудаг гэсэн мэдээлэл байна. Одоогоор Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт голын ай сав орчим суурьшсан 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байна. Харин Чингэлтэй дүүрэгт эрсдэлтэй бүсэд буй 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулж, Сонгинохайрхан дүүрэгт гурван айлыг нүүлгэн шилжүүлжээ.

Түүнчлэн иргэдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлж, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд нүүх албан шаардлага тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгааг НЗДТГ-аас мэдээлэв.