Литва улсын баг
Монгол Улсад анх удаа зохион байгуулсан мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Хорь дахь удаагийн ДАШТ Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэр Өгий нууран дээр энэ сарын 6-ны өдөр эхэлсэн юм.
ДАШТ-д 10 улсын 111 тамирчин оролцож, багийн төрөлд Литва улсын баг түрүүлж, АНУ, Украины багууд удаалжээ. Харин ганцаарчилсан төрөлд Литва Улсын тамирчин Арунас Коска тэргүүлж, тус улсаас оролцогч Астурас Сквирба дэд, Леонас Миндаугас гутгаар байр эзэлжээ.
Украин Улсын тамирчин Павло Хвас дөрөвдүгээр байрт, АНУ-ын оролцогч Кит Книффен тавдугаар байрт орсон байна.
Тэмцээний нээлт болон шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд болжээ.
АНУ-ын баг дэд байрт шалгарчээ.
Украин улсын баг гутгаар байр эзэлжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Mongolian Sport Fishing Federation - Монголын Загасчлалын Спортын Холбоо фэйсбүүк хуудас