03 сарын 11, 2024
Ирэх долоо хоногт цас орж, цасан шуурга шуурна
Ирэх долоо хоногт цас орж, цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.

Гуравдугаар сарын 12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.

Цас, цасан шуурга

Гуравдугаар сарын 12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи

Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 хэм, өдөртөө -13...-18 хэм,

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -6...-11 хэм,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 хэм хүйтэн, өдөртөө +6...+11 хэм дулаан, Их нууруудын хотгор,говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8...-13 хэм хүйтэн, өдөртөө +1...+6 хэм дулаан,

Бусад нутгаар шөнөдөө -13...-18 хэм хүйтэн, өдөртөө -3...+2 хэм дулаан байна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.