Хаваржилт хүндэрсэн 19 сумдад 225 тонн улаан буудай хүргүүлжээ.
Улсын онцгой комиссын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 19 сумдад 225 тонн улаан буудай, 110 тонн гурил, 55 тонн цагаан будаа, тус бүр 50 ширхэг, хүнсний багц, эрүүл мэндийн багц, таван сумын Засаг даргын тамгын газарт автомашин зэргийг Монгол Улсын Засгийн газар, УОК-оос ханивлажээ.
Мөн засгийн газрын 63 дугаар тогтоолоор 100 хувийн хөнгөлөлттэй 150 тонн тэжээл, аймгийн төсөвт 555 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ. Шар усны үер, хаваржааны цас гаргах, малын сэг зэм устгах, хаагдсан зам давааг нээх ажилд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олон нийтийг хамарсан ажлын төсвөөс 4 суманд 50 сая төгрөг өгөх шийдвэрийг АОК болон шуурхай бүлгээс гаргажээ.