Гэрэл зургийн эх сурвалж: The japan times, Хакухо мэргэжлийн сумогоос зодог тайлах ёслолын үеэр
Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн их аварга Хакухо М.Даваажаргалтай холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд японы хэвлэлүүдээр цацагдаж байна. Үүнтэй холбоотой баримтуудыг тоймлон хүргэе.
2. Сумогийн холбооноос Миягино ояката буюу Хакухо М.Даваажаргалын зиндааг хоёр шатлал бууруулж, цалинг нь гурван сарын турш 20 хувиар хасан дэвжээний удирдлагаас чөлөөлсөн. Энэ нь хамгийн хүнд шийтгэлүүдийн нэг бөгөөд “ажлаас халах”-ын өмнөх арга хэмжээ гэдгийг зарим хэвлэл онцолжээ.
4. Харин түүний шавь 22 настай, залуу сумоч А.Даваанинжийг сумогийн дэвжээг бүрмөсөн орхих шаардлага тавьж, тэрбээр зодог тайлсан юм.
5. Энэ үйл явдлын дараа хакухо М.Даваажаргалыг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нь японы хэвлэлүүдээр шуугиан тарьж байна гэх утгатай мэдээлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж буй. Харин японы хэвлэлд энэ тухай мэдээ байсангүй. Хэрэв анзаарвал сошиалд тавигдсан мэдээний арын постерт сонины нэр болон он, сар, өдөр нь харагдахгүй байдлаар тасдаж оруулжээ. Үүнийг хэргээр нуусан уу эсвэл санамсаргүй хайчилбар зураг байв уу гэдэг нь сонирхол татна.
6. Харин 2017 онд японы “шиюүкан бүншүн” сэтгүүлийн 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаарт Хакухо М.Даваажаргал гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тухай нийтлэгдэж байжээ. Энэ нь түүнийг иргэншлээ солих үед буюу 2020 онд мөн сөхөгдөж байсан юм.
Эх сурвалж: japantimes, bbc, Yabaai 芸能 юүтүүб суваг