03 сарын 07, 2024
Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдав
Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдав

Хуралд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй удирдлагууд оролцов.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга болон улсын бүртгэл, цагдаагийн байгууллагын удирдлагуудтай өнөөдөр цахимаар хуралдлаа.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хурлын эхэнд мэдээлэл өгсөн юм. Сонгуулийн хороод болон мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлаар ажиллах төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх, тэдэнд цахим системээр сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох, гэрчилгээтэй албан хаагчдыг давтан сургах талаар орон нутгийн удирдлагуудтай мэдээлэл солилцлоо.

“Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” (www.e-election.mn) цахим системийг ашиглах арга зүйн сургалт зохион байгуулах, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар судалгаа хийх, байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид орон нутагт ажиллахыг мөн мэдээлэв.