03 сарын 07, 2024
Хөгжлийн банкны хэргийг давж заалдах шатны шүүх хурал эхэллээ
Хөгжлийн банкны хэргийг давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид.

Хөгжлийн банкны 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр эхэллээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүтэн гурван сарын турш хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Харин прокуророос дээрх 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн.

Иймээс давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр эхэлсэн. Үдээс өмнө илтгэгч шүүгч хэргийг танилцуулснаар шүүх хуралдаан түр завсарлалаа. 13 цагт прокурор эсэргүүцлээ танилцуулснаар шүүх хурал үргэлжилнэ.