Монголын зохиолчдын эвлэлийн уламжлалт уралдаан шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг - 2023” наадмын дэд шатанд шалгарсан 11 уран бүтээлчийн нэр тодорчээ.
Бидэрийн Баярсайхан
Түмэнбаярын Бум-Эрдэнэ
Эрхэмбаярын Бүрэнтөгс /БНХАУ- ӨМӨЗО/
Бямбажавын Ганбаатар
Цэвэгжавын Ганболд
Дугарсүрэнгийн Гүн-Үйлс
Балжирын Догмид
Дамдины Жамъян
Долгорын Цэнджав
Мулцангийн Уянсүх
Магваны Эрдэнэбат нарын өгүүллэгийг ирэх сарын 10-нд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа уран уншигчид амьдруулж шүүгчид болон олон нийтийн хүртээл болгосноор эл наадмын шилдгүүд тодорно. Энэ удаагийн "Утгын чимэг" наадмыг Төрийн шагналыг гурвантаа хүртсэн, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулан буй аж.