Гэрэл зургийн эх сурвалж "Сонинбаяр Ганболд" фэйсбүүк хуудас
Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхэн тэмдэглэлт өдрөөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулж буй баярын хурал Хүүхдийн ордонд болж байна.
Баярын хурлын үеэр "Иргэний нисэхийн ерөнхий газар"-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн, "Шинэ малчин" сэтгүүлийн эрхлэгч Ш.Отгонжаргал нар төрийн дээд Алтан гадас одонгоор шагнууллаа.
Шинэ толь бичиг хэмээх сониныг эрхлэн гаргагч, буриад монголын нэрт эрдэмтэн Ж.Цэвээний нэрэмжит шагналыг Ergelt.mn сайтын редактор Б.Энхмарт хүртэв. Мөн МСНЭ-ийн хүндэт медалиар Г.Баатар, Х.Сэргэлэнбаатар, С.Мөнхжаргал, Ч.Мөнхбат нар шагнуулж, Unuudur.mn сайтын зураглаач Б.Ган-Эрдэнэ, Ubn.mn сайтын сэтгүүлч Б.Алтанзагас, М.Буянхишиг нар "Ган үзэгтэн" боллоо.
Сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд Үндэсний сэтгүүл зүйн түүхт ойн мэнд дэвшүүлье.