03 сарын 06, 2024
Шинэ толь хэмээх бичиг - 111 жил
Шинэ толь хэмээх бичиг - 111 жил

Шинэ толь хэмээх бичиг сонин

Өнөөдөр тус сонины анхны дугаар хэвлэгдэж, монголын уншигчид тогтмол хэвлэлтэй танилцсан түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байна.

Шинэ толь хэмээх бичиг сонин 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр нийслэл хүрээнд гарч эхэлсэн нь монголын үндэсний сэтгүүл зүйн үүсэл хөгжил болсон гэж түүхч, судлаачид үздэг.

Өнөөдөр тус сонины анхны дугаар хэвлэгдэж, монголын уншигчид тогтмол хэвлэлтэй танилцсан түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байна.

Богд хаант Монгол Улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу Олноо өргөгдсөний хоёрдугаар онд монголчууд тогтмол хэвлэлтэй болж байжээ. Шинэ толь хэмээх бичиг сониныг Монгол Улсын Гадаад яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу нийслэл хүрээнд байсан оросын хэвлэлийн газрыг түшиглэн хэвлэж байсан нь хоёр талын эрх ашигт нийцэж байв.

Тухайн сониныг эрхлэн гаргагч нь буриад монголын нэрт эрдэмтэн Ж.Цэвээн байсан юм. Тэрээр монгол уншигчдыг шинжлэх ухааны мэдлэг, нийгэм, улс төрийн амьдралтай танилцуулж, тогтмол хэвлэлийн соёлыг төлөвшүүлэхэд асар хувь нэмэр оруулжээ.