Meта компанийн платформууд удаан хугацаанд тасалдаж фэйсбүүк болон инстаграмийн сүлжээ уналаа. Хүмүүс тухайн компанийн вэб сайтууд болон аппликейшнуудад нэвтрэхийг оролдож байсан ч “алдаа заасан” мессежүүд хүлээн авч, өөрсдийн хаягаа удирдах боломжгүй байв. Downdetector-н вэб сайтаас фэйсбүүк болон инстаграмд хэдэн зуун мянган саатал гарсан тухай мэдээлсэн нь дэлхийн олон орны хэрэглэгчдэд нөлөөлсөн байна.
Мета компанийн зүгээс энэхүү асуудлыг хүлээн зөвшөөрч “Асуудлыг одоо шалгаж, ажиллаж байна” гэж мэдэгдэв. Энэ талаар тайлбар авахаар хандсан бөгөөд өөрийнх нь албан ёсны хуудас нь хүртэл тэднийд томоохон тасалдал үүссэнийг харуулж байна.
Метагийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн Энди Стоун “Манай сүлжээнүүдэд хандахад асуудал үүсэж буйг мэдэж байгаа. Бид яг одоо асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж твиттерт мэдэгджээ.
Эх сурвалж: BBC