03 сарын 04, 2024
Дэлхийн инженерийн өдөр
Дэлхийн инженерийн өдөр

Жил бүрийн гуравдугаар сарын 4-ийг Дэлхийн инженерийн өдөр болгож зарласан.  

ЮНЕСКО-с залуучуудад шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик /STEM/ чиглэлээр суралцахын ач холбогдлыг таниулах, энэ төрлийн мэргэжлийн давуу талыг ойлгуулж, мэдүүлэх, тэдний сонирхолд хөтлөх чиглэлд анхаарч байна.

Дэлхийн Инженерийн өдөр. ЮНЕСКО-ийн 40 дэх Ерөнхий чуулганаар 2019 онд жил бүрийн гуравдугаар сарын 4-ийг Дэлхийн инженерийн өдөр болгож зарласан.  

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, орчин цагийн амьдралд инженерчлэлийн гүйцэтгэх үүрэг, түүний талаарх нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг урагшуулах зэрэг зорилгыг агуулан эл өдрийг зарлаж байжээ.

Хүн төрөлхтний амьдрал, ирээдүйд өндөр ач холбогдолтой инженерчлэлийн салбарт эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо бага байсаар байна. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд энэ салбарын мэргэжилтнүүдийн 10-20 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Эмэгтэй суралцагчдын тоо өссөн ч хангалттай хэмжээгээр ажлын байранд орж ирээгүй байна гэж судлаачид дүгнэжээ.