Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Цас
Гуравдугаар сарын 5-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, 6-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 7-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орно.
Салхи
Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, талын нутгаар, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 хэм, өдөртөө -16...-21 хэм,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 хэм, өдөртөө -10...-15 хэм,
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 хэм хүйтэн, өдөртөө +2...+7 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 хэм, өдөртөө +1...-4 хэм,
Бусад нутгаар шөнөдөө -16...-21 хэм, өдөртөө -5...-10 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.