МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байр
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.
МУИС-ийн Ази судлалын тэнхимээс зохион байгуулж буй энэхүү уралдаан нь туркийн хэл, соёл, түүхийг таниулах, монгол хэлээр зөв найруулан бичих, үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэж буй аж.
Мэргэжлийн шүүгчдийн баг уралдаанд ирсэн материалуудыг гурван үе шаттайгаар шүүж явуулан шилдэг гурав болон тусгай байрыг шагналт сурагчийг шалгаруулах юм байна.