03 сарын 01, 2024
Малчдад 1.9 тэрбум төгрөг, 773 саяын бараа материал хандивлажээ
Малчдад 1.9 тэрбум төгрөг, 773 саяын  бараа материал хандивлажээ
Өнөөдрийн байдлаар 3614 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 424 өрхөд хоол хүнсний тусламж хүргэсэн байна.  

Улсын онцгой комиссоос хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас малчин иргэдэд 1.9 тэрбум төгрөг, 773 сая төгрөгийн үнэлгээ бүхий бараа материалыг хандивлаж, УОК-д хүлээлгэн өгөөд байгаа ажээ. Бараа материалыг хоёр дахь ээлжийн хүнсний тусламжтай цуг орон нутаг руу хүргэнэ гэж мэдээллээ. 

Мөн 11 аймгийн 46 суманд ам бүл цөөнтэй, хүн хүчний дэмжлэг, туслалцаа шаардлагатай малчин өрхүүдэд туслахаар зэвсэгт хүчин болон аймаг сумдын онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиас өвөлжилт хүндрээд буй 2695 өрхийг түлээ түлшээр хангаж нийтдээ 37,754 малчин өрхөд 102 мянган боодол өвс, 1500 тонн тэжээл хүргэжээ. Өнөөдрийн байдлаар 3614 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 424 өрхөд хоол хүнсний тусламж хүргэсэн байна.