03 сарын 01, 2024
“Хөх сувд” мөсний баяр маргааш эхэлнэ
“Хөх сувд” мөсний баяр маргааш эхэлнэ
Энэ жил Хөвсгөл нуурын мөс 110 см, мөсөн хотхон байгуулж байгаа газарт 130-145 см байгаа нь өмнөх жилүүдээс 5-10 см илүү хөлдсөн байна гэдгийг мэргэжлийн байгууллагуудын хэмжилтээр тогтоожээ. Баярт оролцогчдын тээврийн хэрэгслийг  хуурай газарт байршуулах аж.

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд-2024" мөсний баяр энэ сарын 2, 3-нд тус аймгийн Хатгал тосгонд болно. Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл, урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлаг, олон ястны хоолны үзүүлбэр, “Хөх баавгай” лазер шоу, дарвуулт завины үзүүлэн, мөсөн сурын харваа, тахтай морьдын уралдаан, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх олс таталтын тэмцээн, мөсөн сурын харваа, бөөгийн тахилга, галын наадам зэрэг олон сонирхолтой хөтөлбөр төлөвлөгджээ.  