Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр өнөө, маргаашдаа буюу гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэжээ.
Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.Харин бусад нутгаар цас орохгүй аж. Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр хүртэл хурдтай байх төлөвтэй байна. Мөн шөнөдөө яармаг орчмоор -30-32 хэм, бусад хэсгээр 22.-24 хэм, өдөртөө -9-11 хэм хүйтэн байна