"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг өнөөдөр 09:00 цагаас эхлэн энэ сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.
Оюутан цэрэг хөтөлбөрт бүртгүүлэх оюутнуудад нийслэл болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжааны оюутан байх, сурлагын голч дүн 2.8-аас дээш байх, 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх, эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагыг хангах ёстой юм байна.