02 сарын 29, 2024
Боловсролын салбарын их өгөгдлийн цахим системийг нээлээ
Боловсролын салбарын их өгөгдлийн цахим системийг нээлээ

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан төрийн их өгөгдөл санаачлагыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг аж.

БШУЯ-наас “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data) – AI (Artifical Intelligence)” сэдэвт Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийг нээлээ.
 
Боловсролын салбарын стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад өгөгдөл-мэдээллийн шинжилгээ буюу дата аналитикийг ашиглах түүнчлэн өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилго бүхий цахим систем хөгжүүлснийг ийнхүү олон нийтэд танилцуулж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан төрийн их өгөгдөл санаачлагыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг аж.
430810023_418365103906757_5083847020938096961_n Нээлтэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data) – AI (Artifical Intelligence)” төслийн зөвлөх Др.Ражу Варанаси нар оролцов.
 
Боловсролын салбар сүүлийн жилүүдэд удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан. Гэхдээ эдгээр мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээллээ солилцох нь хязгаардлагдмал, ашиглалт хангалтгүй байв. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд БШУЯ эдгээр мэдээллийн санг нэгтгэн хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийх, тайлан, боловсруулалт хийх системийг эхний байдлаар хөгжүүлээд байна.
429820595_418365077240093_8790643359232170653_n Тус арга хэмжээнд боловсрол, мэдээллийн технологийн салбарын төлөөллүүд оролцсон юм. 
 
Ингэснээр багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой болж байна. Улмаар бусад салбаруудтай мэдээлэл солилцох, ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах алхам боллоо.
 
Цаашдаа энэхүү хөгжүүлэлтээр олон төрөлт их өгөгдлийг боловсруулж, хиймэл оюуны арга зүйг өргөн ашиглаж буй бөгөөд боловсролын салбарын шийдвэр гаргах үйл явц, сургалт, тэр дундаа хүүхэд, залуучуудын сурах үйл ажиллагаанд хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийж, хоцрогдолгүй сурах боломжийг бүрдүүлэх юм.