“Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д 12 дурсгал нэмэгдлээ.
“Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д 197 дурсгал бүртгэлтэй байдаг бөгөөд өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг жагсаалтад 12 дурсгалыг зэрэглэл нэмж оруулсан байна. Эдгээр дурсгалыг холбогдох журмын дагуу эрдэмтэн судлаачид болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн байгууллагаас санал авч, “Аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д орсон дурсгалаас нэр дэвшүүлж, сонгожээ.
Сангийн хэрэм, Хэрмэн дэнжийн балгас зэргийг улсын хамгаалалтад авлаа.
Үүнд:
Энэ дурсгалуудыг улсын хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.