Сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг даалгажээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын амралтын хуваарийг өөрчлөх боломжтой эсэх талаар хэлэлцсэн байна.
Улмаар хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн сурагчдын улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг салбарын сайд Л.Энх-Амгаланд даалгажээ.
Харин БШУЯ-аас Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.