02 сарын 28, 2024
Малчдын зээлийн хүүгийн зөрүүг төрөөс төлөх гарцыг судална
Малчдын зээлийн хүүгийн зөрүүг төрөөс төлөх гарцыг судална

Малчдын зээлийн эргэн төлөлт болон хүүгийн төлбөр төлөх хугацааг 1 жилээр хойшлуулжээ.

Тухайлбал, Арилжааны банкууд дахь малчдын зээлийн эргэн төлөлт болон хүүгийн төлбөр төлөх хугацааг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргасан байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал, Арилжааны банкууд дахь малчдын зээлийн эргэн төлөлт болон хүүгийн төлбөр төлөх хугацааг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр арилжааны банкинд зээлийн хүү хуримтлагдах асуудал гарах бөгөөд нийт хуримтлагдсан зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрөө төлөх бол үлдсэн хувийг Засгийн газар хэрхэн шийдвэрлэх санал боловсруулж, тогтоол гаргахаар болжээ.

Уг асуудлыг судлах, Монгол банк болон арилжааны банкуудтай хэлэлцээр хийж, дараагийн хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан байна. Арилжааны банкууд дахь малчдын зээл 1,3 их наяд төгрөг байгаа аж.