02 сарын 28, 2024
Гуравдугаар сарын эхээр цас орж, цасан шуурга шуурна
Гуравдугаар сарын эхээр цас орж, цасан шуурга шуурна

Гуравдугаар сарын 2-нд Улз, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр ойрын гурав хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр ойрын гурав хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны гуравдугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Цас, цасан шуурга:

Гуравдугаар сарын 2-нд Улз, Халх голын хөндийгөөр,

3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

4-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, гуравдугаар сарын 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр,

3-нд  Алтайн уулархаг нутгаар, 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур:

Гуравдугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2, 3-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 хэм, өдөртөө -18...-23 хэм,

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25...-30 хэм, өдөртөө -10...-15 хэм,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 хэм хүйтэн, өдөртөө 0...+5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -14...-19 хэм, өдөртөө -2...-7 хэм, бусад нутгаар шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -6...-11 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлээр хүйтэрнэ.