"Монголд үйлдвэрлэв"үзэсгэлэн худалдаа тав дахь удаагаа болж байна.
“Монголд үйлдвэрлэв – 2024” үзэсгэлэн худалдаа БНСУ-ын Сөүл хотод өнөөдөр эхэлжээ. Жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бизнес аялал ирэх сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилготой эл үйл ажиллагаа тав дахь удаагаа болж буй юм.
Солонгос улсад сурч, ажиллаж, амьдардаг монголчууд Lotte Department Store, Cheongnyangni хаягаар зорин очиж үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнээ худалдан авах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих боломжтой юм байна.