Гэрэл зургийн эх сурвалж: Шагайн харваа-Австрали фэйсбүүк хуудас
Австрали улсад ажиллаж, амьдардаг үндэсний шагайн харваачид цэц мэргэнээ сорьж энэ жилийн аваргуудаа тодруулжээ. Үндэсний шагайн харвааны тэмцээнийг МШХХ-ны Австрали тив дэх салбар холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд “Австралийн цом-2023” энэ сарын 25-26-ны өдрүүдэд Сидней хотод болсон байна.
Нийт 12 цагийн 100 орчим харваач оноо мэргэ сорьсноос Ч.Гэрэлт-Од ахлагчтай “Үлэмж” баг цомын эзэн болсон бол дэд байрт Б.Цэрэнтогтох ахлагчтай “Зуут”, гутгаар байрт Э.Энхжин ахлагчтай “Дархан” баг шалгарчээ.
Эх орон, улс үндэстнийхээ үнэт зүйл, өв уламжлалаа үргэлж тээн хилийн зурвас давсан үедээ ч орхилгүйгээр үр хүүхдэдээ заан сургаж, өөр бусдад сурталчлан таниулж яваа та бүхэндээ талархал илэрхийлье.