02 сарын 28, 2024
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газар хуралдаж байна
Өнөөдрийн хуралдаанаар "Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар "Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл,

"Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай" Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай,

Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам,

Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдал, Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа зэрэг  нийт 33 асуудлыг хэлэлцэхээр товложээ.