321 резиндент эмчийг орон нутгийн эрүүл мэндийн газруудын мэдэлд ажиллуулна.
Монгол орны нийт нутаг дэвсгэрт цас их унаж, хүйтэрч хаваржилтын нөхцөл байдал эрс хүндэрсэн нөхцөл байдалд байна. Улмаар улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж зудын гамшгийн эрсдэлийг бууруулахаар ажиллаж байгаа билээ.
Тэгвэл зудын нөхцөл байдалтай байгаа орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн, тасралтгүй үзүүлэх зорилгоор ЭМЯ-ны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудад суралцаж байгаа Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй үндсэн мэргэжлийн 321 резиндент эмчийг орон нутгийн эрүүл мэндийн газруудын мэдэлд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Тухайн резидент эмч нь аймгийнхаа эрүүл мэндийн газартаа очиж зудын хүндрэлтэй, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай сум, орон нутагт очиж ажиллана. Энэ нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусах хүртэл үргэлжилнэ гэж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Я.Баярболд мэдээлэв.