02 сарын 26, 2024
17 аймгийн 139 суманд цагаан зудтай байна
17 аймгийн 139 суманд цагаан зудтай байна

Монгол орны нийт нутгаар хаваржилтын нөхцөл байдал хүнд байна.

Үүнээс үзвэл, 13 аймгийн 58 суманд төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 сум, нийслэлийн 2 дүүрэг цагаанаар зудархуу байгааг тогтоосныг Онцгой байдлын байгууллагаас мэдээлснийг хүргэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас зудын нөхцөл байдлын дүн мэдээг шинэчлэн гаргасан байна.

Үүнээс үзвэл, 13 аймгийн 58 суманд төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 сум, нийслэлийн 2 дүүрэг цагаанаар зудархуу байгааг тогтоосныг Онцгой байдлын байгууллагаас мэдээлснийг хүргэж байна.

Төмөр зудтай аймаг, сумд:

Увс аймгийн Өндөрхангай, Наранбулаг, Завхан аймгийн Отгон, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тонхил, Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баян-Овоо, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн Жаргалант, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат, Цахир, Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх, Цэнхэр, Хангай, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Богд, Булганы Рашаант, Төвийн Заамар, Баянхангай, Лүн, Эрдэнэсант, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дорноговийн Иххэт, Өргөн, Дэлгэрэх, Хэнтийн Баянмөнх, Дархан, Баянхутаг, Галшар, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч төмөр зудтай байна.

Цагаан зудтай аймаг, сумд:

Баян-Өлгийн Сагсай, Булган, Цэнгэл, Дэлүүн, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Тариалан, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарив, Шарга, Бугат, Бигэр, Цээл, Чандмань, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Асгат, Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр,

Баянхонгорын Бууцагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Галуут, Жаргалант, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Алаг-Эрдэнэ, Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Өгийнуур, Их-Тамир, Чулуут, Хашаат, Хотонт, Булган, Эрдэнэбулган, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Тарагт, Арвайхээр, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Түшиг, Цагааннуур, Баянгол, Алтанбулаг,

Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Батсүмбэр, Эрдэнэ, Жаргалант, Борнуур, Цээл, Баянцогт, Архуст, Баянжаргалан, Аргалант, Дорноговийн Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Даланжаргалан, Дундговийн Сайхан-Овоо, Хулд, Луус, Баянжаргалан, Өндөршил, Дэрэн, Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэлгэрхангай, Өмнөговийн Манлай, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхгол, Баяндун.

Цагаанаар зудархуу байгаа аймаг, сумд:

Баян-Өлгийн Цагааннуур, Алтай, Увсын Завхан, Бөхмөрөн, Ховдын Эрдэнэбүрэн, Мөст, Говь-Алтайн Дэлгэр, Цогт, Халиун, Төгрөг, Алтай, Завханы Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бөмбөгөр, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Гурванбулаг, Өвөрхангайн Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Булганы Баян-Агт, Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, 

Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Хушаат, Сант, Шаамар, Дархан-Уулын Орхон, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Зуунмод, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Дэлгэрхаан, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Даланзадгад, Сэврэй, Баяндалай, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Мандах, Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Хэрлэнд цагаанаар зудархуу байгаа нөхцөл байдал тогтоогджээ.