Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасныг хүргэж байна.
Цас, цасан шуурга:
Хоёрдугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна.
Салхи:
Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 27-29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 хэм, өдөртөө -29...-34 хэм,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -30...-35 хэм, өдөртөө -23...-28 хэм,
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -5...-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -10...-15 хэм, бусад нутгаар шөнөдөө -24...-29 хэм, өдөртөө -14...-19 хэм хүйтэн байна.