“Цагаан Уул” хайрын шүлгийн наадам өнөөдөр боллоо. Хорин гурав дахь удаагаа зохион байгуулагдсан наадамд залуу яруу найрагч М.Дэвээжаргал түрүүллээ. Дэд байрттус наадамд гурван удаа тусгай байр эзэлж байсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Ганхүрэл шалгарав. Харин гутгаар байрыг “Болор цом” яруу найргийн наадамд дэд байрын шагналт яруу найрагч Тө.Бямбасүрэн эзлэв. Өнөөдрийн наадамд түрүүлсэн М.Дэвээжаргал 41 дэх удаагийн “Болор цом” наадам тавдугаар байрын шагналт яруу найрагч юм.